Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2023-11-10-НЫ БАЙДЛААР)

Шинэчлэгдсэн: 2024-04-27 15:46:02

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргаж ирлээ.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2023-2024 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны төлөв зэрэг мэдээллийг ашигласан.

Зуншлагын байдал Дорноговь аймгийн хэмжээнд 2023-2024 онд 2.909.698 мянган толгой мал өвөлжих төлөвтэй байгаа бөгөөд 8 дугаар сарын 20-ны байдлаар бэлчээрийн ургац 0.0 – 4.1 ц/га байна. Аймгийн нийт нутгийн 20 хувь нь зуншлага сайн, 35 хувь нь зуншлага хэвийн, 45 хувь нь зуншлага муу байна.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
12.5% - 10 хүртлэх хувь (бэлчээрийн нөөцтэй)

29.3% - 30 хувь (бэлчээр хүрэлцээтэй)

40.8% - 40 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)

9.3 %  - 10 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)

8.2 %  - 10 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) гарсан байна. Өөрөөр хэлбэл өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 40 хувьд хүрэлцээтэй байхаар, харин 60 хувьд хэтэрч гарлаа.

Энэ жил хур бороо элбэг, зуншлага сайн байсан зарим нутгаар даац хэтэрч гарсанд малын тоо их байгаа нь нөлөөлж байна.

Энэ намрын цас 11 дүгээр сарын эхээр орсон бөгөөд 11 дүгээр сарын 10-ны байдлаар цасны дундаж зузаан Иххэт суманд 6 см, Дэлгэрэх суманд 5 см,  Айраг, Алтанширээ сумдад 3 см, Сайншанд суманд 1 см, Хөвсгөл, Хатанбулаг сумдад цасны дудаж зузаан 1 см-аас бага байна.  Хөвсгөл, Хатанбулаг, Иххэт, Алтанширээ сумдад зарим газартаа мөстсөн. 

Цасны бүрхэц Иххэт сумын нутгаар 10 балл, Айраг, Алтанширээ, Дэлгэрэх сумдад 5-9 балл, Хөвсгөл, Хатанбулаг сумдын нутгаар хунгарлаж, хөрлөөгүй 1-4 балл цасан бүрхүүлтэй байна.

Цасны нягт Дэлгэрэх суманд 0,32 г/см3, Алтанширээ суманд 0,24 г/см3, Иххэт суманд 0,22 г/см3 байна. Мандах, Замын-Үүд, Эрдэнэ, Улаанбадрах сумдын нутгаар цасгүй.

 

2023 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 40 гаруй хувьд их (10% нэн их, 30% их), -өөд 50 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол дөнгөж 10 хувьд бага эрсдэлтэй гэж гарлаа.

Энэ зун гантай, гандуу байсан Иххэт, Алтанширээ, Дэлгэрэх, Сайншанд Өргөн сумын хойд болон нутгийн өмнө хил орчмын нутгаар зудын эрсдэл их зэрэглэлд байна. Зуншлага сайн байсан нутгаар энэ намрын эхний цас ахиу орсон нутгийн төв болон хойд хэсгээр эрсдэл ихтэй гарсан нь ихэнх нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөлийг үүсгэж эхлээд байна.

Ийнхүү зудын эрсдэл ихтэй бүс нутгаар малын тарга хүч дутуу, бэлчээрийн өвс ургамал цасанд дарагдсан, цасны өнгөн хэсэг нягтарч хатуурсан, цастай нутгаар эрс хүйтэрсэн, өвс тэжээл бэлтгэх боломж муу, мал борлуулах зах зээл багатайгаас малчид мөнгөжих боломжгүй зэрэг нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж байна.

Бид цаашид цас орох, зузаан нь нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр нөхцөл байдал хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.

 

ДОРНОГОВЬ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-02 1970-01-01 54
2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-22 1970-01-01 46
2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-12 1970-01-01 43
2024 ОНЫ 02 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-07 1970-01-01 50
2024 ОНЫ 02 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-23 1970-01-01 116
2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-22 1970-01-01 48
2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-22 1970-01-01 45
2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-22 1970-01-01 44
2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-22 1970-01-01 44
2024 ОНЫ 02 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-22 1970-01-01 43
2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-21 1970-01-01 83
2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-12 1970-01-01 70
2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-02 1970-01-01 70
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2023-11-30-НЫ БАЙДЛААР) 2023-12-02 1970-01-01 73
2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-21 1970-01-01 90
2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-11 1970-01-01 118
2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-09 1970-01-01 75
2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-10-21 1970-01-01 100
2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-10-11 1970-01-01 88
2023 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-10-01 1970-01-01 156
2023 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-09-22 1970-01-01 94
2023 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-09-12 1970-01-01 91
2023 ОНЫ 8 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-09-04 1970-01-01 144
2023-2024 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2023-08-30 1970-01-01 106
2023 ОНЫ 8 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-08-22 1970-01-01 116
2023 ОНЫ 8 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-08-11 1970-01-01 113
2023 ОНЫ 7 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-08-01 1970-01-01 93
2023 ОНЫ 7 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-07-21 1970-01-01 541
2023 ОНЫ 7 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-07-11 1970-01-01 140
2023 ОНЫ 6 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-07-01 1970-01-01 176
2023 ОНЫ 6 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-22 1970-01-01 128
2023 ОНЫ 6 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-12 1970-01-01 179
2023 ОНЫ 5 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-06-05 1970-01-01 113
2023 ОНЫ 5 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-23 1970-01-01 157
2023 ОНЫ 5 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-12 1970-01-01 126
2023 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-05-01 1970-01-01 158
2023 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-21 1970-01-01 135
2023 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-04-11 1970-01-01 316
2022-2023 оны мал өвөлжилтийн цаг агаарын нөхцөлийн тойм 2023-04-05 1970-01-01 155
2023 ОНЫ 3 ДУГААР САРЫН сҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2019-01-21 1970-01-01 3008